Сheck My School-Улс хоорондын солилцооны хөтөлбөрийн Монгол дахь айлчлал

CMS_Mongolia

Ардчиллын Боловсрол Төв /ДЕМО/ нь 2014 онд Зүүн Ази-Номхон Далайн Бүсийн Нийгмийн Хариуцлагын Нэгдсэн Сүлжээтэй (ANSA-EAP) хамтран “Ерөнхий боловсролын сургуулиудын ил тод байдал, хүртээмжийг үнэлэх” (Сheck My School) төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Энэ төслийн хүрээнд ANSA-EAP байгууллагын 2 төлөөлөгч 2014.2.28-3.5-ны хугацаанд Монголд ирж БШУЯ болон Нийслэлийн боловсролын газартай хамтран сургуулиудын оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт, боловсролын гол түншлэгчдийн сургалтыг зохион байгуулаад байна. Энэхүү уулзалтын үр дүнд боловсролын салбарын түншлэгчдийн зөвлөмж, боловсролын салбарын орчны зураглалын тойм зэргийг гаргав.

ДЕМО нь ANSA-EAP байгууллагын 2 төлөөлөгчийг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Корали Гиверс болон Швецарийн хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны дэд захирал, нэгдүгээр нарийн бичгийн дарга Дийпак Элмер нартай уулзуулж, Сheck My School Монгол төслийг цаашид үргэлжлүүлэхэд хамтран ажиллаж болох талаар санал солилцов. Мөн Дэлхийн банкны төвлөрлийг сааруулах судалгааны уулзалт оролцож Нийгмийн хариуцлагын төлөөх түншлэлийн гишүүн байгууллагуудтай уулзаж ярилцав.

Мэдээллийг бэлтгэсэн: ДЕМО
2014.03.18

Google+